Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 22

 

Харвардын их сургууль АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааг 2.2 тэрбум ам.долларын санхүүжилтийг нь хууль бусаар царцаасан гэж үзэн, шүүхэд өгчээ.

Дэлхийн уугуул их сургуулиудын нэг тус нэр хүндтэй их сургууль Цагаан ордон тус сургуулийн эсрэг үндсэн хуулийн бүс кампанит ажил өрнүүлж, үндсэн хуулиар олгосон эрх ашгаа хамгаалсны төлөө шийтгэхийг зорьж байна гэж нэхэмжлэлдээ онцолсон байна.

Энэ сарын 13-нд Харвардын их сургуулийн профессорууд Трампын засаг захиргааг их сургуулийн нийт есөн тэрбум ам.долларын үнийн дүн бүхий санхүүжилтийг танах төлөвлөгөөтэй нь холбогдуулан шүүхэд хандсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu