Харвардын их сургуульд гаднын оюутан элсүүлэхийг хориглов

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 23

 

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны тэргүүн Кристи Ноэм Харвардын их сургуульд гаднын оюутнуудыг элсүүлэх эрхийг хязгаарлаж, одоо суралцаж байгаа гаднын оюутнууд өөр их сургуулиудад шилжих ёстой гэж мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаанаас гаргасан мэдэгдэлд "Харвардын их сургуулийн удирдлагууд сургуулийн кампуст аюулгүй бус нөхцөл байдал үүсгэж, Америкийн эсрэг, терроризмыг дэмжигч ухуулагчдад еврей зэрэг оюутнуудыг гадуурхах, тэдэнд халдах боломжийг олгосон" гэж дурджээ.

Өнгөрсөн онд Харвардын их сургуульд 7000 орчим гаднын оюутан суралцаж байсан нь нийт оюутнуудын 27.2 хувийг эзэлж байжээ.

Харвардын их сургуулийн зүгээс Трампын засаг захиргааны эл алхмыг хууль бус гэж мэдэгдсэн байна.

“Бид Харвардын их сургууль 140 гаруй улс орноос олон улсын оюутан, эрдэмтдийг хүлээн авах эрхийг хадгалахын төлөө байгаа бөгөөд тэд их сургуулийг төдийгүй энэ улс орныг хэмжээлшгүйгээр баяжуулж байгаа. Энэхүү өшөө авах зорилго бүхий арга хэмжээ Харвардын академик болон судалгааны үүрэг, зорилгыг үгүй хийж байна” гэж мэдэгдэлд онцолсон байна.

Өнгөрсөн сард АНУ-ын боловсролын яам Харвардад олгодог холбооны татаасыг царцаасан тухай мэдэгдэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (66.181.189.241) 2025 оны 05 сарын 24

Тэртээ тэргүй АНУ-д сурахаар очсон оюутнууд АНУ-ын иргэд болдог.

0  |  0
Close menu