Харвардын их сургууль бага орлоготой оюутнуудыг үнэгүй сургана

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 19

 

Харвардын их сургууль жилийн 200 мянган ам.доллароос доош орлоготой гэр бүлээс гаралтай оюутнуудыг үнэгүй сургахаар болсон тухай мэдэгджээ. АНУ-ын хэд хэдэн их сургуулиуд ийм алхам хийгээд байгаа билээ.

Жилийн орлого нь 100 мянган ам.доллароос доош орлоготой гэр бүлийн оюутнуудын бакалаврын сургалтын төлбөрөөс гадна оюутнуудын хоол, орон байр, эрүүл мэндийн даатгал, тээврийн зардлыг Харвардын их сургуулиас даахаар болсон байна. Энэхүү алхам нь 388 жилийн түүхтэй их сургуулийг илүү олон тооны оюутнуудад нээлттэй болгох зорилготой гэж мэдэгдэлд онцолсон байна.

Шинэ өөрчлөлтүүд 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн үйлчилнэ. Ингэснээр АНУ-ын нийт айл өрхийн 86 хувь нь Харвардын их сургуулийн тэтгэлэгт хамрагдах боломжтой болно.

Тус сургуулийн бакалаврын сургалтын жилийн төлбөр нь 56 550 ам.доллар байдаг байна. Үүн дээр хоол, орон байр, эрүүл мэндийн даатгал зэрэг зардлууд ороод нийт төлбөрийн хэмжээ 80 мянган ам.доллароос давдаг байна. Дэлхийд нэр хүндтэй их сургууль жилд 24 600 оюутныг бакалаврын сургалтдаа элсүүлдэг. Үүнээс өмнө жилийн 85 мянган ам.доллароос доош орлоготой гэр бүлд үнэгүй сурах боломж олгодог байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.219.133) 2025 оны 03 сарын 19

Монгол улс сайн чадвартай хичээдэг оюутнуудаа дэмждэггүй

0  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 03 сарын 19

Монгол улс сайн чадвартай хичээдэг оюутнуудаа дэмждэггүй

0  |  0
Close menu