Харвардын их сургууль АНУ-ын засаг захиргааны шаардлагыг биелүүлэхээс татгалзсаны улмаас холбооны 2.2 тэрбум ам.долларын санхүүжилтгүй болжээ.
Тус их сургууль өөрийнхөө хараат бус байдлаа золиослон, үндсэн хуулийн эрхээсээ татгалзахгүй гэж тус их сургуулийн ерөнхийдөгч Алан Гарбер гаргасан шийдвэрээ тодруулсан байна. Нэг ч засгийн газар, ямар нам засгийн эрхэнд байгаагаас үл хамааран, хувийн их сургуульд юу заах, хэнийг элсүүлэх, ямар салбарт судалгаа хийхийг заах ёсгүй гэж Гарбер онцолжээ.
Үүний хариуд АНУ-ын засаг захиргаа 2.2 тэрбум ам.долларын санхүүжилт, 60 сая ам.долларын гэрээгээ цуцалсан байна.
Энэ сарын 11-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Харвардын их сургуульд шаардлага хүргүүлсэн билээ. Шаардлагад сүүлийн жилүүдэд Харвардын их сургууль холбооны санхүүжилт олгох үндэслэл болсон оюуны хэрэгцээ шаардлага, иргэний эрх чөлөөний зарчимд нийцэхээ больсон гэж дурджээ. Харвардын их сургуулиас 2025 оны наймдугаар сар гэхэд шинжлэх ухаанд бус харин нийгмийн идэвхтэй оюутан, орон тооны бус ажилтнуудын нөлөөг бууруулах, оюутан, ажилтнуудыг элсүүлэхдээ арьс өнгө, хүйс, шашин эсвэл гарал үүслийг харгалзан үзэхээ зогсоох, АНУ-ын үнэт зүйлсийн эсрэг дайсагнасан үзэлтэй оюутнуудыг элсүүлэхгүй байх, Харвардын их сургуулийн дэргэдэх шашны сургууль, сурган хүмүүжүүлэх ухааны дээд сургууль, Ойрх Дорнодын хэлний тэнхимийн сургалтын хөтөлбөрт зэрэгт еврейчүүдийн эсрэг үзлийг сурталчилсан эсэхийг шалгах, хаалт зүүхийг хориглох, их сургуулийн нутаг дэвсгэр дэх сахилга батыг чангатгах зэрэг арга хэмжээ авахыг шаардсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Харвардын Их сургууль гэдэг бол сүрхий юм ер байхгүй сүржин хоосон юм байна билээ. Тэрний дэргэд манай МУИС бол жинхэнэ Их сургууль юм билээ.
Одоо энэ харвардыг араб эзэд нь санхүүжүүлэх биз ээ