"Харвард Менежментор" хөтөлбөрийн Монгол дахь анхны төгсөлт боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 25

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас хэрэгжүүлж буй Харвард Бизнесийн сургуулийн Harvard ManageMentor (Харвардын Менежер-Ментор) Монгол дахь хөтөлбөрийн анхны төгсөлт 2021 оны есдүгээр сарын 24-нд боллоо.

Дэлхийн нэртэй эксперт, манлайлагчдын хамгийн сүүлийн үеийн чухал санаа, сэтгэлгээ, судалгаа, практикаар батлагдсан энэхүү менежментийн сургалт нь  Өөрийгөө удирдах, Бусдыг удирдах, Бизнес удирдах гэсэн үндсэн 3 хэсэгтэй, нийт 41 модуль сэдэвтэй, 4 сарын хугацаанд үргэлжилдэг, онлайнд суурилсан, сүүлийн 20 гаруй жилд тасралтгүй шинэчлэгдэж байгаа сургалтын цогц платформ юм.

Тухайлбал, карьер, стресс, цагийн менежмент, зорилгоо тодорхойлох, өөрчлөлтийн менежмент, бусдыг удирдах, багийн менежмент, төсөв боловсруулах, бизнес төлөвлөгөө, санхүүгийн үндэс, инноваци, бүтээлч байдал, маркетинг, гүйцэтгэл, стратегийн гүйцэтгэл зэрэг хичээлүүдтэй бөгөөд сэдэв тус бүр дээр дэлхийн шилдэг компаниудын асуудлыг шийдэх кейс бүхий, ажилдаа шууд хэрэгжүүлж болох бизнесийн загваруудтай, санаа сэдэл авах бодит хүмүүсийн видео бичлэгүүдтэй.

Мөн бүх хичээл нь монгол багш нарын чиглүүлэгтэй явдгаараа онцлогтой.

Дэлхийн шилдэг боловсролыг эх орондоо, эх хэлээрээ эзэмшиж, монгол менежерүүдэд манлайллын ур чадвар, карьераа өсгөх боломж олгож байгаа энэхүү хөтөлбөрийн анхны курсыг 80 орчим компанийн 90 гаруй менежер, дунд, түүнээс дээш шатны удирдлагууд төгсч Харвард Бизнес Паблишингийн сертификатыг гардаж байна.

Хөтөлбөрийн дараагийн үе шат 2021 оны 10 дугаар сарын 1-нд эхлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг Бизнес академи пэйж хуудсаар болон https://ikon.mn/n/2blf  линкээр авна уу. 

Компанийн гүйцэтгэх удирдлагын багийнханы хувьд  тулгараад байгаа сорилтуудыг даван туулах оновчтой шийдвэрүүдийг гаргах, удирдлагын хэв маяг, арга хэлбэрээ өөрчлөх, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, тасралтгүй суралцах зэрэг олон зүйлсийг өнөөдрийг хүртэл хийж дадсанаараа бус шинэ хандлагаар, инновацид  чиглэсэн арга хэрэгсэлд суралцахад нь туслахад “Harvard ManageMentor” хөтөлбөр чиглүүлэх болно.

Холбоо барих утас: 99031573, 88052755

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top