АНУ-ын засаг захиргаа улсын төсвийн зардлыг 1 их наяд ам.доллароор бууруулахаар төлөвлөж байгаа тухай тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мягмар гарагт мэдээлсэн байна.
“Өнөөдөр би Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон болон манай консерватив үзэлт зарим гишүүдтэй уулзлаа. Бид төсвийн зардлыг 1 их наяд ам.доллароор бууруулах тухай хуулийн төсөл боловсруулахаар төлөвлөж байна. Төлөөлөгчдийн танхимын гишүүд болон сенатчидтай хамтран би зардлыг үлэмжхэн бууруулахаар тууштай ажиллана. Гэхдээ ийм хуулийн төслийг нэн даруй батлах шаардлагатай байгаа юм” гэж тэр бичсэн байна. “Хууль тогтоогчид ерөнхийлөгчтэй уулзаж, 2024 оны аравдугаар сарын 1-нд эхэлсэн энэ санхүүгийн жилийн төсвийн төслийг хэлэлцлээ” гэж Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон уг уулзалтын дараа мэдэгджээ.
Төрийн байгууллагуудын хэт данхайсан орон тоог цомхотгох, хүнд сурталтай тэмцэх арга хэмжээ хэрэгжүүлэх тухай Трамп өмнө нь зарласан билээ.
Сэтгэгдэл ( 0 )