Европын батлан хамгаалах салбарын зардлын ихэнх хэсгийг америкчууд төлж байгаа нь утгагүй юм гэж АНУ-ын засгийн газрын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх агентлагийн тэргүүн Илон Маск мэдэгдсэн байна.
“Европын батлан хамгаалах салбарын зардлын гуравны хоёрыг Америкийн татвар төлөгчид гаргаж байгаа нь ямар учиртай юм бэ? Энэ ёстой утгагүй хэрэг юм. Хэнээс батлан хамгаалж байгаа юм бэ?” гэж тэрбээр Х хуудастаа бичжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп НАТО-гийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байгаагаа удаа дараа илэрхийлж байсан юм. Тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Европын орнууд аюулгүй байдлаа хангах зардлынхаа ихэнхийг хариуцахгүй бол АНУ Умард Атлантын эвслээс гарна гэж сүрдүүлж байсан билээ. Европ аюулгүй байдлаа өөрөө хангах ёстой гэж АНУ-ын батлан хамгаалахын сайд Пит Хегсет бас анхааруулсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
tegeed garaachee uursduu l oroo biz dee