АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн мөнгийг хуйвалдаанд ашиглаж байжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 02 сарын 12

Венесуэлийн барууны үзэлт сөрөг хүчин АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аас авсан санхүүжилтийг тус улсын засгийн газрын эсрэг хуйвалдаан бэлтгэхэд ашиглаж байсан гэж Венесуэлийн Ерөнхий прокурор Тарек Вильям Сааб мэдэгдсэн байна.

“АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас мөнгө авсан барууны хэт давруу үзэлтнүүдийг засгийн газрын эсрэг хуйвалдаан зохион байгуулахад уг мөнгийг ашиглаж байсантай нь холбогдуулан мөрдөн шалгаж байгаа. Өөрийгөө ерөнхийлөгч гэж зарласан Хуан Гуайдо-гийн түр засгийн газар гэгч нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас олгосон мөнгийг хууль бусаар ашиглаж байсантай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгаж байна” гэж Сааб мэдээлжээ.

Венесуэлийн хууль хамгаалах байгууллагууд Гуайдо болон түүний хамсаатнуудыг баривчилж, тус улсын шүүхэд шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг Интерполд 2023 онд гаргасан ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldoo(178.174.229.45) 2025 оны 03 сарын 13

MADURA GJ MAANAG ENE ULSIIG SUIRUULJ BNA DAAA

1  |  0
Close menu