АНУ Мозамбик улсад хөвгүүдийн хөвчийг таслах мэс ажилбарт 12 сая ам.доллар, Бангладешийн улс төрийн хөрсийг бэхжүүлэхэд 30 сая ам.доллар зарцуулсан болохыг илрүүллээ гэж Цагаан ордны тэргүүн Доналд Трамп мэдэгджээ.
Мөн Угандад нийгмийн болон зан үйлийн шинэчлэл, өөрчлөлтөд 42 сая ам.доллар олгосон байна гэж Трамп бүгд найрамдахчуудтай хийсэн уулзалтын үеэр өмнөх засаг захиргааг шүүмжилжээ. Тэрбээр “Бангладешийн улс төрийн хөрсийг бэхжүүлэхэд 29 сая ам.долларыг зарцуулжээ. Улс төрийн хөрс гэж юуг хэлж байгааг хэн ч ойлгохгүй байна. Энэ юу гэсэн утгатай нэр томьёо вэ” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )