АНУ-ын сангийн яам нэг центийн /пенни/ зоос гаргахаа зогсоохоор болжээ. Энэ сард АНУ-ын засгийн газар зоосны сүүлийн захиалгаа өгсөн бөгөөд АНУ-ын зоосны ордон нэг центийн зоосны нөөц нь дуусах хүртэл гаргах аж.
АНУ-ын сангийн яамны мэдэгдсэнээр, энэхүү шийдвэр нь АНУ-ын шинэ засаг захиргааны үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд авч буй арга хэмжээний нэг болохыг онцлоод нэг центийн зоос үйлдвэрлэх нь алдагдалтай байсныг дурдсан байна. Ингэснээр 56 сая ам.доллар хэмнэх боломжтой гэж тооцоолжээ.
АНУ-д 1793 онд хойш нэг центийн зоосыг анх гүйлгээнд гаргаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )