Дэлхийн тэргүүн баян 500 эрхмийн хөрөнгө нэг хоногт огцом өсжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Дэлхийн тэргүүн баян 500 эрхмийн нийт хөрөнгө нэгхэн хоногийн дотор 336 тэрбум ам.доллароор өссөн тухай Блүмберг агентлаг онцолжээ.

Нью Йоркийн биржийн арилжаа хаагдах үед манай гарагийн хамгийн баян 500 хүний хөрөнгө нэг хоногт 336 тэрбум ам.доллароор буюу нэг хоногийн өсөлтөөр түүхэнд бичигдэх хэмжээгээр өссөн байна.

Үүний дүнд Bloomberg Billionaires Index жагсаалтад орсон тэрбумтнуудын нийт хөрөнгө 13.3 их наяд ам.долларт хүрчээ. Энэ нь мөн дээд үзүүлэлт.

Жагсаалтыг тэргүүлэгч Илон Маск нэг хоногт 164 тэрбум ам.доллароор нэмэгдэж, өдгөө түүний хөрөнгө 1.27 их наяд ам.доллароор үнэлэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт IPO хийсэн түүний “SpaceX” компани зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд зургаад бичигдэх болжээ.

“Meta” компанийг үүсгэн байгуулсан Марк Цукерберг нэг хоногт хөрөнгөө 9.16 тэрбум ам.доллароор өсгөсөн бол “Oracle” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Ларри Эллисоны хөрөнгө 8.92 тэрбум ам.доллароор нэмэгджээ.

“Google” компанийн үүсгэн байгуулагчид Ларри Пейж, Сергей Брин нар нэг хоногт 7.61, 7.01 тэрбум ам.доллароор илүү баян болсон бол  “Amazon”-ы Жефф Безосын хөрөнгө 6.96 тэрбум ам.доллароор өсжээ.

АНУ-ын Dow Jones хөрөнгийн биржийн индекс 0.92 хувиар, Nasdaq индекс 3.07 хувиар тус тус өссөн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top