Дэлхий дахинд нэг саяас дээш ам.долларын үнийн дүн бүхий крипто валют эзэмшдэг хүмүүсийн тоо сүүлийн нэг жилийн хугацаанд 95 хувиар өсөж, 172.3 мянгад хүрчээ.
“Henley&Partners” компаниас явуулсан “Crypto Wealth Report” судалгаагаар, дэлхий дахинд биткоин саятнуудын тоо 85 мянгад хүрсэн нь нэг жилийн өмнөх үетэй харьцуулахад 111 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн 12 сарын хугацаанд зургаан крипто валютын тэрбумтан төрснөөс тав нь биткоины тусламжтай хөрөнгөө өсгөжээ. Нийт крипто тэрбумтнуудын тоо 28-д хүрээд байна. 100 сая гаруй ам.долларын крипто валют эзэмшигчдийн тоо 79 хувиар өсөж, 325-д хүрчээ.
Сэтгэгдэл ( 0 )