“Tesla” компанийг үүсгэн байгуулагч, Х сүлжээг эзэмшигч Илон Маск 2021 онд тогтоож байсан амжилтаа эвдэж, түүхэн дэх хамгийн баян хүнээр дахин тодорчээ.
Блүмберг агентлагаас гаргадаг Bloomberg Billionaires Index жагсаалтыг тэргүүлсэн Илон Маскийн хөрөнгө өнгөрсөн долоо хоногт 35 тэрбум ам.доллароор өсөж, 348 тэрбум ам.долларт хүрээд байна. Тус жагсаалтын хоёрт “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос оржээ. Түүний хөрөнгө 219 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бол гуравт 206 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Oracle” корпорацын тэргүүн Ларри Эллисон бичигдсэн байна.
Блүмберг агентлаг 2012 оноос хойш Bloomberg Billionaires Index рейтингийг гаргаж байгаа бөгөөд үүнд манай гарагийн хамгийн чинээлэг 500 эрхмийг тодруулан багтаадаг байна.
Сэтгэгдэл ( 0 )