Дэлхийн хамгийн том криптовалютын бирж Binance бүх төрлийн гүйлгээгээ зогсоолоо.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд тус бирж аюулгүй байдлын шалгалт хийж, хөрөнгийг царцаан, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах хооронд хөрөнгө оруулах болон гаргах бүх үйлдлийг түр хугацаанд зогсоосон гэж Binance-ийн мэдэгдэлд дурджээ.
Пүрэв гарагт Binance биржийг үндэслэгч Чанпэн Жао тус платформ хакерын халдлагад өртсөн байж болзошгүйг мэдэгдэж, хэрэглэгчдийн хөрөнгийн аюулгүй байдлыг хангасан гэж онцолсон байна.
Binance бирж аюулгүй байдлыг хангах үүднээс 2.5 тэрбум ам.долларын хөрөнгийг царцаагаад байна. Шалгалтын хүрээнд нэмж хөрөнгө царцааж болзошгүй тул энэ тоо өсөж магадгүй байна. Хакеруудын гарт одоогийн байдлаар янз бүрийн криптовалют хэлбэрээр 5.7 тэрбум гаруй ам.доллар орсноос 1.5 тэрбум орчим ам.долларын биткоин, 900 сая ам.долларын Ethereum, ойролцоогоор 1.4 тэрбум ам.долларын (стейблкоин) USDT болон USDC байна.
Биткоин болон Ethereum нь Binance платформ дээр огцом унаад байна. Биткоин 2.15%-иар буурч, 79,370 мянган ам.долларын түвшинд байгаа бол Ethereum-ийн ханш 3.71%-иар буурч, 2,265 мянган ам.доллар болжээ. Үүнээс хэдхэн цагийн дотор биткоины ханшны уналт хурдсаж 78,341 мянган ам.доллар (-3.32%) болжээ. Ethereum-ийн ханш 5.01%-иар буурч, 2,233 мянган ам.доллар хүртэл доошилсон байна.
Coinbase-ийн тэмдэглэснээр, энэ нь криптовалютын талбарын түүхэн дэх хамгийн том халдлага болж байна.

Сэтгэгдэл ( 0 )