АНУ-ын дэд бүтцийн чухал объектуудын сүлжээнд Хятадын хор хөнөөлтэй программ хангамж халдварласан тухай тус улсын Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Рей телевизийн CBS сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Хятадын эрх баригчид өөрийн үзэмжээр газар болон цагийг сонгон эмх замбараагүй байдал үүсгэж, бодит хохирол учруулах боломжтой байхын тулд Америкийн иргэний чухал дэд бүтцийн сүлжээнүүдэд хор хөнөөлтэй программ хангамжийг урьдчилан байрлуулсан. Дэд бүтцийн чухал объектуудын тоонд ус цэвэрлэх байгууламж, тээврийн тогтолцоо, эрчим хүчний үйлдвэр, цахилгаан дамжуулах сүлжээ, хийн хоолой болон харилцаа холбооны систем багтана” гэж Кристофер Рей ярьсан байна.
“АНУ-ын засаг захиргаа дэлхий даяар хакерын довтолгоо үйлдэхээ зогсоож, цахим аюулгүй байдлаа хангаж байна гэсэн шалтгаар бусад улсын эсрэг гүтгэлэг тараахаас татгалзах хэрэгтэй” АНУ-д суугаа БНХАУ-ын элчин сайдын яамнаас 2024 оны аравдугаар сарын сүүлээр сэтгүүлчдэд мэдэгдэж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )