Хакерууд ChatGPT чатботын технологийг хулгайлжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 05

 

Хакерууд “OpenAI” компанийн ChatGPT чатботын технологийн боловсруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хулгайлжээ.

“New York Times” хэвлэл эх сурвалж дурдан мэдээлснээр, 2023 онд “OpenAI” компанийн ажилтнуудын шинэ технологийн талаар хэлэлцэж байсан онлайн форум халдлагад өртсөн байна. Компанийн удирдлагууд энэ талаарх ажилтнууд болон ТУЗ-ийн гишүүдэд мэдээлсэн хэдий ч олон нийтэд зарлахгүй байхыг шийджээ. Түүнчлэн энэхүү халдлагын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзээгүй байна. Учир нь хакер нь гаднын засгийн газартай харилцаа холбоогүй хувь хүн байжээ.

ChatGPT чатбот 2022 оны арваннэгдүгээр сард гарснаас хойш нэг долоо хоногийн дотор нэг сая хэрэглэгчтэй болж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top