Палестиныг дэмжигч “Dark Storm Team” хакеруудын бүлэг Х сүлжээний үйл ажиллагааг тасалдуулсан хариуцлагыг өөртөө авчээ.
Даваа гарагт тус сүлжээг эзэмшигч Илон Маск тус сүлжээний эсрэг томоохон халдлага үйлдсэн тухай мэдээлсэн билээ. Халдлагыг зохион байгуулалттай бүлэг эсвэл аль нэг улсаас үйлдсэн байх боломжтой хэмээн Илон Маск хүлээн зөвшөөрсөн. Хожим нь тэр халдлагад Украины IP хаягуудаас оролцсон тухай мэдэгдсэн юм.
Newsweek платформын мэдээллээр, “Dark Storm Team” бүлэг Ойрх Дорнод дахь Израилын үйл ажиллагааг дэмжлэг улс орон, байгууллагын эсрэг цахим халдлага үйлддэгээрээ алдартай аж.
Сэтгэгдэл ( 0 )