Их Британийн Батлан хамгаалах яамны ажилтан, цэргийн алба хаагч нарын хувийн мэдээлэл бүхий сан хакердуулсан тухай ВВС агентлаг мэдээлжээ.
Sky News мэдээлснээр, Засгийн газар цахим халдлагын ард ямар улс байсныг тодорхой нэрлэхгүй ч эх сурвалжийн мэдээллээр, хакерууд Хятадын эрх баригчидтай холбоотой байж магадгүй аж.
Харин ВВС агентлагийн мэдээллээр, хакерууд Их Британийн армид алба хааж байсан ба одоо хааж байгаа алба хаагчдын цалин, банкны дансны мэдээлэл бүхий системд нэвтэрсэн байна. Мөн зарим хүний гэрийн хаягтай мэдээлэл алдагдсан байж магадгүй аж. Гэхдээ тус яамны гэрээт гүйцэтгэгчийн системд халдлага үйлдсэн тул хакерууд яамны өөрийнх нь мэдээлэлд нэвтэрч чадаагүй байна. Халдлагын талаар мэдээлэл авсан даруйд тус яам системд нь гаднаас нэвтрэх шугамыг хаажээ.
Сэтгэгдэл ( 0 )