Их Британи АНУ-д баазаа ашиглуулахаас татгалзав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Их Британи АНУ-д Ираны гүүр болон цахилган станцуудад цохилт өгөх зорилгоор баазуудаа ашиглуулахаас татгалзжээ.

Ийм арга хэмжээ нь Их Британийн ерөнхий сайд Кир Стармерын тогтоосон нөхцөлтэй харшилж байгаа аж. ҮҮнээс өмнө Их Британийн засгийн газрын тэргүүн зөвхөн Ираны пуужингийн агуулах, Ормузын хоолойд хөлөг онгоцнууд руу харваж буй объект, холбоотон орнууд болон бүс нутгийн эрх ашгийг хамгаалах зорилгоор  хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, энгийн иргэдийн ашиглаж буй гүүр болон цахилгаан станцуудад өгч буй цохилтууд нь цэргийн гэмт хэрэгт тооцогдох боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top