АНУ, Израилын цэргийн ажиллагаа дэлхийн бизнест 25 тэрбум ам.долларын хохирол учруулав

Я.Болор | Zindaa.mn
57 минутын өмнө

Ираны эсрэг АНУ, Израилын эхлүүлсэн цэргийн ажиллагаа дэлхийн бизнесийн салбарт 25 тэрбум ам.долларын хохирол учруулжээ.

Ройтерс агентлагийн онцолсноор, хохирлын хэмжээ өссөөр байна. Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй дор хаяж 279 компани Ираны мөргөлдөөн үнээ өсгөх, үйлдвэрлэлээ хумих шалтгаан болсон гэжээ.

Түүнчлэн, компаниуд хувьцааны ногдол ашиг хуваарилахаа түр зогсоож, ажилтнууддаа цалингүй чөлөө олгох, төрөөс санхүүгийн дэмжлэг хүсэх арга хэмжээ авахад хүрээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top