АНУ, Иран өмнөх статус-квог сэргээх асуудлыг хэлэлцэж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Иран, АНУ-ын энхийн хэлэлцээрт хүрэх эхний үе шат нь талууд мөргөлдөөн эхлэхээс өмнөх статус-квог сэргээх асуудал байж магадгүй гэж CNN эх сурвалж дурдан мэдээлжээ.

Талууд яриа хэлэлцээний хоёрдугаар үе шат руу ороогүй байгаа хэдий ч тэдний байр суурь санасныг бодвол тийм ч хол зөрүүтэй биш байна гэж эх сурвалж мэдээлжээ. Талууд хөшигний ард дипломат ажиллагааг идэвхтэй явуулж байгаа бөгөөд мөргөлдөөний үе шаттай зохицуулах асуудалд ач холбогдол өгч байна. Энэ хүрээнд юуны өмнө Ормузын хоолойд хөлөг онгоцны хөдөлгөөнийг сэргээх, мөргөлдөөн эхлэхээс өмнө баримталж байсан байр сууриндаа эргэн очих асуудлыг хэлэлцэж байна. Ираны цөмийн хөтөлбөрийг хожим нь авч хэлэлцэх аж.

Зуучлагчид тохиролцоонд хүрэхийн тулд талуудад дарамт шахалт үзүүлж байгаа бөгөөд ирэх өдрүүд яриа хэлэлцээний үйл явцад туйлын чухал байх болно гэж CNN онцолжээ.

Энэ сарын 11-нд Пакистаны нийслэл Исламабад хотноо АНУ-Ираны яриа хэлэлцээ хэд хэдэн үе шаттай болж өндөрлөсөн билээ. Талууд сөргөлдөөнийг урт хугацаанд зохицуулах тохиролцоонд хүрч чадаагүй. Хэлэлцээний дараагийн  үе шатны талаар одоогоор тодорхойгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top