Их Британи Украины дайны мэдээллийг ашиглан хиймэл оюун сургана

Я.Болор | Zindaa.mn
15 минутын өмнө

Их Британи Украины хиймэл оюуныг сургахад ашигладаг дайны талбарын мэдээллийн платформд нэвтрэх эрх авна гэж тус улсын батлан хамгаалах яам мэдээлжээ. Их Британийн ерөнхий сайд Энди Бэрнэмийн Киевт хийсэн айлчлалын үеэр гарын үсэг зурсан хэлэлцээрийн дагуу Их Британи Украины “Avengers AI Labs” хиймэл оюун ухааны лабораторийн мэдээллийн санд нэвтрэх боломж бүрдэж байна.

Тус платформ нь дайны бодит нөхцөл байдлын мэдээллийг агуулдаг бөгөөд үүнийг хиймэл оюун ухааныг сургахад ашигладаг байна. Мэдээллийг Украинд дайны талбарт байрлуулсан өдрийн хяналтын 1000 камер болон хэт улаан туяаны төхөөрөмжүүдийн тусламжтай цуглуулдаг аж.

Лондон эдгээр мэдээллийг хоёр улсын батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглана гэж Их Британийн тал онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top