Их Британи Украинд дунд зайн тусгалтай AIM-120 пуужин нийлүүлэхээр болжээ. Эл төрлийн пуужин нь АНУ-ын зенит пуужингийн “NASAMS” системд зориулагдсан гэж “The Times” сонинд бичжээ.
Вашингтон энэ оныг дуустал Киевт хоёр “NASAMS” систем илгээхээр төлөвлөж байгаа. Ирэх онд ийм төрлийн зургаан систем нийлүүлэх бол Лондон 18 нэгж “М109” гаубиц их буу нийлүүлэх аж. Германы Украинд амласан агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах дөрвөн “IRIS-T” системийн эхнийх нь Украинд очоод байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, Оросын түрэмгийлэл эхлэхээс өмнө Украин агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах 40 орчим системтэй байжээ. Найман сарын хугацаанд зарим нь жагсаалаас гараад байна гэж DW мэдээлжээ. “The New York Times” сонинд бичсэнээр, Киевийн холбоотнууд нийт 12 систем, тэр дундаа Германд үйлдвэрлэсэн дөрвөн систем нийлүүлэх амлалт өгөөд байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Тэнэг хулчгар дүрвэгч оросууд путлёр чөтгөрийг зайлуулсан цагт л орос украйнд бас даян дэлхийд амар амгалан тогтоно. Дайн эхлүүлсэн хүн, дагалдан баяссан, өөгшүүлсэн хүмүүс тэр л галдаа шатах болно.
украйны ард түмэн эргүү удирдагч нараа барьж устгаж байж л дайн дуусна ану англи украйныг нохойд барьдаг мод болгож байгааг ард түмэн нь ойлгох өдөр ирэх биз