Их Британи энэ онд Украинд нийт 100 мянган дрон нийлүүлэхээр төлөвлөж байна гэж Их Британийн батлан хамгаалах яам мэдээлжээ.
Энэ нь өнгөрсөн оныхоос арав дахин их гэсэн үг юм. 2024 онд тус улс Украинд 10 мянган дрон нийлүүлж байжээ. Үүнд зориулж Их Британи нийт 480 сая орчим ам.доллар зарцуулна. Энэ нь Лондонгийн зүгээс Киевт энэ онд олгохоор амласан 4.5 тэрбум фунтын цэргийн тусламжийн нэг хэсэг юм.
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Украинд зэвсэг нийлүүлэх агуулгатай аливаа заналхийлэл нь Оросын бай болно гээд Украиныг зэвсгээр хангах нь яриа хэлэлцээнд саад болохоос гадна сөрөг үр дагавартай гэв.
Сэтгэгдэл ( 0 )