Бичил дроны хурдаар дээд амжилт тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 18

Хятад оюутан 3D принтерээр хэвлэсэн бичил дроныг 340 км/ц хурдлуулж, дээд амжилт тогтоожээ.

Залуу сонирхогч инженер Сюй Яны бүтээсэн бичил дрон нь нүүрстөрөгч утсаар хийсэн хөнгөн хүрээ, 0.4 мм зузаантай корпус болон хэт хурдны сэнсээр тоноглогджээ. “Prowess” бичил дрон 250 гр жинтэй хэдий ч 340.78 км/ц хурдалж, зайны удирдлагатай бичил дронуудын ангилалд дээд амжилт тогтоосон байна.

Өмнөх рекордыг мөн Сюй Ян тогтоож байжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард түүний бүтээсэн бичил дрон 244 км/ц хурдаар нисжээ. Тэрбээр бүтээлийнхээ хурдыг нэмэхийн тулд хөдөлгүүр, сэнсийг улам сайжруулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu