Эверест | Хоёр уулчин рекорд тогтоож, робот ашиглах боломжийг эрэлхийлж байна

Я.Болор | Zindaa.mn
56 минутын өмнө

 

Балбын эрх баригчид дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргил дахь хог хаягдлыг цэвэрлэх болон мөсөн голуудыг мониторинг хийх зорилгоор хүн дүрст Unitree G1 роботуудыг ашиглах боломжийн судалж байна.

“Kathmandu Post” хэвлэлд мэдээлснээр, АНУ-ын “Geologic Dome” төрийн бус байгууллага Балбын “Fourteen Peaks Expedition” компанитай хамтран 52 хоногийн судалгааны төсөл хэрэгжүүлэхээр ийн хүсэлт тавьсан байна.

Үүнтэй холбогдуулан Балбын аялал жуулчлалын яам роботыг 8848 метрийн өндөр ажиллуулах эрсдэл, төлбөр авах журам зэрэг асуудлуудыг судлахыг холбогдох газруудад даалгажээ. Үүний дараа зөвшөөрөл олгох эсэхээ шийдэх аж.

Хятадын “Unitree G1” хүн дурст робот нь 35 кг жинтэй, 130 см өндөр. Хоёр хөлт машины өртөг 13.5-16 мянган ам.доллароор үнэлэгддэг байна.

Энэ оны хоёрдугаар сард Балбын Үндэсний ассамблей Эверестэд авирах дүрмийн чангатгасан хууль баталжээ. Энэ дагуу дэлхийн дээвэр рүү гарахаас өмнө уулчид Хималайн ноён оргилуудын нэг /7000/ -т авирах ёстой болжээ. Энэхүү шинэ дүрэм нь Эверестийн оргил руу гарах туршлагагүй уулчдын тоог цөөлөх, жим дагуух цувааг багасгах, золгүй тохиолдлын тоог бууруулах замаар аврах албаны ачааллыг буруулах зорилготой.

Сонирхуулахад, Балбын алдарт уулчин Ками Рита Шерпа Эверестийн оргилд 32 удаа гарч, дэлхийн дээд амжилтыг эвджээ. Мөн өдөр буюу өнгөрсөн ням гарагт эмэгтэй уулчин Лхакла Шерпа тус оргилд 11 удаа гарч, эмэгтэй уулчдын дунд дээд амжилт тогтоогоод байна. Лхакла нь 2000 онд 2 сартай жирэмсэн байхдаа Эверестийн оргилд анх удаа гарч байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top