Балба Британийн цэргүүдийн Эверестэд хийсэн авиралтыг шалгаж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 23

Балбын эрх баригчид Их Британийн цэргүүд болон сайдаас бүрдсэн уулчдын багийн асар богино хугацаанд Эверест руу хийсэн авиралтыг шалгаж байна. Тэд хүчилтөрөгчийн оронд ксенон хийх ашигласан гэж Балбын аялал жуулчлалын сайд Нараян Прасад Регми мэдэгджээ.

Их Британийн армид алба хааж байсан уулчдаас гадна Их Британийн Батлан хамгаалахын яамны ахмад дайчдын хэргийг хариуцсан сайд Эл Карнс байжээ. Тэд хоёр сар орчмын хугацаа авдаг уулын уур амьсгалд дасан зохицох явцыг хөнгөвчлөх үүднээс ксенон хий хэрэглэж, Эверест рүү таван хоногийн дотор гарчээ. Ингэхдээ уулчид ксенон хий ашиглах тухайгаа хэнд ч мэдэгдээгүй байна.

Регмигийн хэлснээр, Балбын тал уулчдыг болон Их Британийн элчин сайдыг дуудаж тайлбар авах бөгөөд шаардлагатай гэж үзвэл хуулийн дагуу арга хэмжээ авах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu