Их Британийн Лидсийн их сургууль, Абериствит их сургуулийн эрдэмтэд хамтран Эверест уулан авчирч, Кхумбу мөсөн гол хайлж байгаа байдлыг судлахаар болжээ.
Тус мөсөн гол үгүй болбол Хималайн усны эх үүсвэрээс ундны усаа хангадаг орнуудын хүн ам ундны үсгүй болох аюул нүүрлэх юм. Хималайн уулсын мөсөн голууд Балба, Энэтхэг, Пакистан зэрэг тус бүс нутгийн хэд хэдэн орны олон сая хүний ундны усны эх үүсвэр юм. Ялангуяа, уулын бэлд амьдардаг хүн ардын ундны гол эх үүсвэр.
Эрдэмтэд Хималайн уулсын баруун тойрогт ажиллахаар төлөвлөж байна. Учир нь мөсөн голууд эл бүсэд хасах градусын нөхцөлд хүртэл нарны туяаны нөлөөнд эрчимтэй хайлж байгаа аж. Тэд 6000 м өндөрт ажиллаж, мөсний температурыг хэмжих зорилгоор цооног гаргахаар төлөвлөжээ. Үүний тулд Эверестийн хамгийн аюултай хэсэг болох Кхумбу мөсөн хүрхрээг туулах аж.
Сэтгэгдэл ( 0 )