Венесуэл мөсөн голгүй болсон анхны орон болов

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 29

Венесуэл улс орчин цагийн түүхэнд мөсөн голын нөөц нь дууссан анхны орон болжээ.

“The Guardian” хэвлэлд мэдээлснээр, Сьерра-Невада-де-Мерида нуруунд байсан Ла Корона мөсөн голын хэмжээ багасаж, эрдэмтдийн тодорхойлсноор хоёр га орчим мөсөн талбай болсон байна. Ла-Корона мөсөн гол 10 орчим жил байна гэж үзэж байсан ч тус улсын улс төрийн тогтворгүй байдлын улмаас судлаачид ажиглалт явуулж чадаагүй аж. Венесуэлийн уур амьсгал судлаач Максимилиано Эррерагийн ярьснаар, Индонез, Мексик, Словени улсууд Венесуэлийн араас орох эрсдэлтэй байна. Энэ байдал нь өндөр уулсын бүсийн экосистемийн хувьд хохиролтой ба уур амьсгалын өөрчлөлтийг бодитоор харуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top