Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна.
Тухайлбал, өчигдөр орой Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны Далайн хоолой гэдэг газар суудлын автомашин мөс цөмөрч 28 настай иргэн Э нь “Харриер” загварын суудлын автомашинтай зорчиж, яваад мөс цөмөрч живж нас барсан байжээ. Онцгой байдлын алба хаагчид оройн 22:32 цагт хоолойн эргээс 30 метр, 2 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )