Мөсийг нарнаас хамгаалах бүрхэвч бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 12

Хятадын химичид мөсийг нарны гэрлээс хамгаалах уян хатан хөргөгч материал бүтээжээ.

Целлюлоз, цагаан цууны үндсэн дээр бүтээсэн энэхүү бүтээл нь хөргөгч, хөлдөөгчийн өртгийг бууруулахаас гадна мөс хайлахаас сэргийлэх чадвартай гэж “Science Advances” сэтгүүлд бичжээ.

Мөсийг хайлахаас хамгаалснаар ахуйн төдийгүй дэлхийн хэмжээний олон асуудлыг шийдэх боломжтой болно. Судалгаанаас үзвэл, хүн төрөлхтөн эрчим хүч хэрэглээнийхээ 11 хувийг хөргөгч, хөлдөөгч ажиллуулахад зарцуулдаг байна. Шинэ материал нь эдгээр зардлыг буруулна гэж эрдэмтэд онцолжээ.

Ус, мөс нь нарны гэрлийг сайн нэвтрүүлдгээс гадна хэт ягаан туяа зэргийг мөн идэвхтэй шингээдэг байна. Ингэхдээ ус, мөс нь нарны гэрлийг хүрээлэн буй орчинд эргүүлж ойлгох нь муу байдаг тул хурдан халж, уурших эсвэл хайлдаг аж.

Наншины их сургуулийн профессор Жу Зя тэргүүтэй эрдэмтдийн бүтээсэн хямд өртөгтэй энгийн бүтээл нь мөс дулаан шингээх явцыг мэдэгдэхүйц удаашруулах чадвартай гэнэ.

Эрдэмтэд Шинжян Уйгурын өөртөө засах бүс нутгийн Урумчи голын усны гол эх үүсвэр болох Тэнгэр уул /Тяньшань/-ын цасан бүрхүүл дээр туршилт хийжээ. Туршилтын явцад эрдэмтдийн бүтээсэн хальсан бүрхэвчээр бүтээсэн хэсгийн зузаан 20 хоногийн дараа 70 см-ээр нэмэгджээ. Ийм хямд өртөгтэй, энгийн аргаар дэлхийн чухал ач холбогдолтой мөсөн бүрхүүлүүдийг хайлахаас нь хамгаалж, дэлхийн дулаарлын хурдцыг сааруулж, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж Жу Зя тэргүүтэй химичид үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.56) 2022 оны 02 сарын 13

Ёстой сонин санаа байна. Гайхалтай.

1  |  0
Top