Хэрэв дэлхийн дулаарал 3°C-д хүрвэл Өмнөд Европ цөл болох эрсдэлтэй гэж НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн шинжээчдийн засгийн газар хоорондын бүлгийн тэргүүн Жим Ски мэдэгджээ.
Түүний хэлснээр, зөвхөн Хойд Америкийн орнуудад төдийгүй Грек, Португал, Турк зэрэг орнуудад цөлжилт явж байна. Европ бүхэлдээ, тэр дундаа Газар дундад тэнгисийн бүс нутаг эмзэг бүсэд орж байна. 2100 он гэхэд агаарын температур 3 градусаар халах магадлалтай бөгөөд үүнийг хойч ирээдүйн асуудал гэж хүлээн авч болохгүйг Ски анхааруулав. Агаарын температур халснаар Европын орнуудад илүү халуун, чийглэг уур амьсгал ноёрхож, улмаар Польш зэрэг орнуудад төмс тариалах, Италид гоймон үйлдвэрлэхэд шаардлагатай улаан буудайн хатуу сортуудыг ургуулахад хүндрэлтэй болно. Бельги, Их Британийн Швейцарын эрдэмтдийн явуулсан судалгаагаар, дэлхийн хуурай газрын бараг тэн хагас нь хуурай бүс нутгийн ангилалд орох болсныг тогтоосон бөгөөд ийм бүс нутгийн хэмжээ улам бүр томорсоор байна. Австрали, Евроазид цөлжилт эрчимтэй явж байна.
Сэтгэгдэл ( 0 )