ТОО | Нийт нутгийн 81.9% цөлжжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
59 минутын өмнө

Монгол орны цөлжилтийн үндэсний тайланд дурдсанаар нийт нутгийн 81.9% цөлжсөн гэх базаахгүй дүн гарчээ. Түүгээр ч үл барам 9.4% нь хүчтэй цөлжсөн бол, 0.9% нь нэн хүчтэй цөлжсөн гэж үнэлсэн байна.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлаар Монгол Улсын цөлжилт газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг шинжлэх ухаанчаар хэлэлцэх юм. Энэ хурлын үеэр гурван санаачилгын хүрээнд 298 төслийг танилцуулахаар төлөвлөж байгаа аж. Үүнээс 290 орчим төсөлд нийт 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай юм.

Ташрамд дурдахад Монгол Улс “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2010 онд баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд тариалангийн талбайн хөрс хамгаалах, усалгааны систем, ойн зурвал байгуулах, мод, бут тарих, ургамалжуулах, усан сан байгуулах, гангийн нөлөөг бууруулах зэрэг үндсэн хэд, хэдэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top