Хэт халалтын улмаас шумуул хурдан хөгширдөг болжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 01

 

Вандербилтын их сургуулийн эрдэмтэд дэлхийн дулаарал шумуулыг хурдан хөгшрүүлээд зогсохгүй тэдний дархлааг сулруулдаг болохыг тогтоожээ.

“Immunity&Ageing” сэтгүүлд бичсэнээр, лабораторид явуулсан судалгаагаар хэт халуун нөхцөлд үржүүлсэн шумуулууд хурдан хөгширч, улмаар дархлаа нь мууддаг болохыг тогтоожээ. Орчны температур 27°C-ээс дээш заахад шумуулын үхэх эрсдэл нэг градус тутамд 40 хувиар нэмэгддэгийг лабораторийн туршилт харуулжээ. Агаарын температур 33°C болоход шумуул 10-11 хоног л амьдарсан байна. Энэхүү нээлт нь дэлхийн дулаарал тоос хүртээгч, өвчин тараагч болон хортон шавжийн үүрэгт нөлөөлнө гэж судлаачид дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top