Мал эмнэлгийн дарга асан Д.Түмэндэмбэрэлийг мөнгө угаасан хэргээр ШҮҮНЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 13

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга асан Д.Түмэндэмбэрэл болон албаны дарга н.Тунгалаг, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан н.Бодьсайхан нар нь шууд гэрээ байгуулах замаар бог малын мялзан өвчний вакцин худалдан авах Ажлын хэсэг байгуулан, Энэтхэг улсын "Hester bioscience limited" компанийн вакциныг үйлдвэрийнх нь үнээс даруй хэд дахин илүү үнээр гэрээ байгуулж, үнийн зөрүү болох 778.560 ам.долларыг өөрсдийн хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан авсан болохыг Авлигатай тэмцэх газраас шалган тогтоожээ.

Улмаар нийслэлийн Прокурорын газраас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, яаралтай дархлаажуулалт гэх нэрийдлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 22.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.4) 2023 оны 02 сарын 15

Удаа дараа нэг үйлдлээ олон давтаж зөвхөн мөнгөний төлөө Монгол улсын мал сүрэг цаашлаад үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн асуудлаар шинэ зүйл анги нэмэх боломжтой харагдаж байна. Бас гар хөл нь болж энэ бохир ажлыг нь гүйцэлдүүлсэн үнэлгээний хороо гээч нь хариуцлага хүлээх ёстой.

0  |  0
SHINE OYUN(129.205.113.158) 2023 оны 02 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

Ринчинболд(124.158.64.50) 2023 оны 02 сарын 14

ногоон заяатын хүү яасан бэ сугараад үлдчих вүү батсүх авгайтайгаа хамт 461 -д гүзээний шөл уух ёстой шүү

0  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 02 сарын 13

buudchik

0  |  0
Эргүү засаг(64.119.30.83) 2023 оны 02 сарын 13

Ховдын Дарви сумын Засаг дарга байсан энэ новш ийм хөгийн амьтан байсан юм уу?

0  |  0
Top