Шумуулын шүлснээс гаргаж авсан вакциныг туршжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 12

АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн судлаач Жессика Маннинг тэргүүтэй судлаачдын шумуулын шүлснээс гаргаж авсан вакцины эмнэл зүйн туршилтыг хүн дээр хийжээ. Туршилтын үр дүнг анагаах ухааны “The Lancet” сэтгүүл нийтэлсэн байна.

Туршилтын явцад хумхаа, денге, чикункуня, Зика, Маяро зэрэг вирусний эсрэг энэхүү вакцин эсрэг биет үүсгэж, эсийн хариу урвалыг өдөөсөн байна. Мэрилэндийн судалгааны хүрээлэнгийн шумуулаас гаралтай вирус судлаач  Майкл Маккрэкен энэхүү туршилтыг өндрөөр үнэлжээ. Түүний хэлснээр, шумуул нь дэлхий дээрх хамгийн аюултай амьтан. Зөвхөн хумхаа өвчин жилд 400 мянга гаруй хүний амийг авч оддог байна.

Туршилтаар шумуулын шүлсний уургийн эсрэг дархлааны хариу үйлдлийг судалсан бөгөөд өвчин үүсгэгчийг судлаагүй байна. Тиймээс цаашид энэхүү вакцин өвчин үүсгэгчид үзүүлэх нөлөөг судална гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.66.47) 2022 оны 04 сарын 20

Монголын Зика вирус Зандаахүүгийн Энхболд хамгийн аюултай этгээд байсан нь улам тодорч байна. Хөтлийн цемент, Дарханы төмөрлөг Хөгжлийн банк Офшор данс бүгдэнд оролцсон байх юмСахал гайхалтай их ойр дотны харилцаатай.Элбэгээ Энхболд хоёр шумуул төрхөндөө таарсан аюулын нян тээгчид ажээ.Одоо нийлчихээд тууж явнаа Шоронд орохгүйн тулд эд Сү Батболд ,бүгд,Баттулгатайгаач нийлнэ.Энэ ардчилагчид гэсэн хэдэн дээрэмчид бүгд жижиг-бясаа шумуул төрхтэй юм гээч.Хумхаа тараагчид,Африк,зүүн өмнөд Азид хумхаагаар жилд400000 хүн үхэж байна.Монголын хумхаачид ганц том шар энцефалит цох-Батүүл бий.Бас аюулта

0  |  0
Su ah(202.179.27.31) 2020 оны 06 сарын 13

Монголын шумуулнуудыг шүлсээ хаявал торгох хэрэгтэй. Зөрчлийн хууль угаасаа тийм. Хэ хэ

0  |  0
Top