Энэтхэгийн Уттар Прадеш мужид 114 хүн денге чичрэг өвчний халдварын улмаас нас барсан тухай “The Times of India” сонин мэдээлжээ.
Хоёр долоо хоногийн өмнө дэгдсэн халдварын улмаас 88 хүүхэд эндээд байна. Нийт денге өвчний шинж тэмдэгтэй 12 мянга орчим хүн улсын болон хувийн эмнэлэгт эмчлүүлж байна. Денге чичрэг өвчний үед өндөр халуурах, цусан дахь тромбоцитын хэмжээ огцом буурах, шингэний дутагдалд орох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Денге халдварын голомт нь Фирозабад тойрог болоод байна. Халдвар мөн Матхура, Эта, Маинпури тойргуудад бүртгэгджээ.
Нөхцөл байдалтай холбогдуулан Уттар Прадеш мужийн эрх баригчид ЕБС-ийн 1-8 ангийн хичээлийг түр хаагаад байна.
Шумуул денге халдварын тараадаг байна. Өдгөө Энэтхэгт үргэлжилж буй борооны улирлын үеэр шумуул их хэмжээгээр гардаг байна.
Сэтгэгдэл ( 0 )