Шумуулыг хумхаагийн шимэгчдээс хамгаалдаг нян илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

Хятадын биологичид шумуулын гэдсэнд Pseudomonas alcaligenes нян байгаа үед хумхаа өвчин үүсгэгчийн амьдрах чадвар эрс буурдаг болохыг тогтоожээ. Эдгээр бичил биетийг хумхаа өвчинтэй тэмцэхэд ашиглах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

“Nature Microbiology” сэтгүүлд бичсэнээр, Шанхай хотын Фудань их сургуулийн профессор Ван Жинвэнь тэргүүтэй эрдэмтэд Азид хумхаа өвчин тараадаг Anopheles stephensi төрлийн шумуулын хоол боловсруулах эрхтэнд амьдардаг төрөл бүрийн бичил биетийг судалж, хумхаа өвчинтэй тэмцэх байгалийн шийдлийг олон жилийн турш эрэлхийлж байна. Өнгөрсөн онд тэд шумуулын бичил орчин дахь зарим бичил биетүүд хумхаагийн плазмодий буюу нэг эст шимэгч амьдрахад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоожээ. Үүн дээр үндэслэн эрдэмтэд хумхаагийн плазмодийд эсрэгээр үйлчилдэг бичил биет шумуулын хоол боловсруулах эрхтэнд байдаг эсэхийг судалсан байна. Энэ асуултад хариулт авахын тулд судлаачид антибиотикийн тусламжтай бичил орчныг нь цэвэрлэхэд шумуулын гэдэсний үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгддөгийг судалжээ. Энэ туршилтаар Pseudomonas alcaligenes бактери Anopheles stephensi төрлийн шумуулын гэдсэнд хумхаагийн плазмодий нэвтэрч, үржих нөхцөлийг устгадаг болохыг тогтоосон байна. Ван Жинвэнь тэргүүтэй эрдэмтэд хумхаагийн шумуулын бичил орчинд Pseudomonas alcaligenes бактери үржих нөхцөлийг бүрдүүлснээр Өмнөд болон Зүүн өмнөд Азийн олон оронд хумхаа өвчний тархалтыг огцом бууруулах боломжтой гэж найдаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.117.2) 2022 оны 04 сарын 20

яг шүү шумуулаар zika визус тарааж латин өмнөд америкт туршилт хийж өчнөөн хүүхэд ээжүүд зовсон африкт бас бөөн туршилт хийсэн энэ том гүрнүүд НҮБ дэлхийд биологийн зэвсэг лаборатори устгасан гэчээд бүгд туршилт укрианд юмаа хийгээд ядуу буурай орныг туршилт болгоод бгаа 2019 онд шумуулд хазуулаад улаан толбо нь одоо хэрнээ загатнаад эдгэхгүй бгаа эмч нар нь юу ч мэдэхгүй өчнөөн янз бүр юм түрхсэн

0  |  0
Top