Их Британид гурван төрлийн аюултай өвчин тараагч шумуул илрүүлсэн даруйд сэрэмжлүүлэг гаргажээ.
Тус улсын Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг (UKHSA) египетийн болон цагаан алаг буюу Азийн бар шумуулын өндөгнүүдийг илрүүлсэн байна. Эдгээр төрөл нь денге, чикугунья болон Зика вирусийг тараах чадвартай аж. Египетийн шумуулын өндгийг Хитроу нисэх онгоцны буудал орчим, бар шумуулын өндөгнүүдийг М20 замын техникийн засварын станц орчим илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл эдгээр шумуул Их Британийн нутаг дэвсгэрт өргөн тархаагүй гэсэн үг гэж мэдэгдэлд онцолсон байна.
Шинжээчид уур амьсгалын өөрчлөлт, дулаан өвөл нь өвчин тараагч шумуул үүрлэх эрсдэлийг бий болгож байна гэж анхааруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )