АНУ-ын Вермонт, Массачусетс мужуудад адуун дорнын энцефалит буюу тархины халдварт үрэвслийн тархалттай холбогдуулан хөл хорио тогтоожээ. Тус хоёр мужид үдшийн олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалсан байна.
Үхлийн аюултай вирус шумуулаар дамждаг. Тус вирус хүний бие орсноор тархи хөөж, улмаар үхэлд хүргэдэг байна. Тиймээс шумуулын идэвхтэй үе болох оройн 06.00 цагаас өглөөний 06 цагийн хооронд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.
Адууны энцефалит халдварт өвчин АНУ-д өмнө нь бүртгэгдэж байжээ. Таван жилийн өмнө Мичиган мужийн оршин суугч 64 настай эрэгтэй шумуулд хазуулсны улмаас халдвар авсан ба эмч нар амийг нь аварч чадаагүй байна. Халдварт өвчний үед халуурах, дагжин чичрэх, үе мөч, толгой өвдөх, тархи үрэвсэх, саажих зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )