Супер бактериуд 2050 он гэхэд 39 сая хүний аминд хүрнэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 17

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд антибиотикт тэсвэртэй нянгаар үүсгэгдсэн халдварууд 2050 он гэхэд 39 сая хүний аминд хүрэхээс гадна үүнээс үүдэлтэй нас баралт хоёр дахин нэмэгдэнэ гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Вашингтоны их сургуулийн профессор Стейн Фоллсет тэргүүтэй эрдэмтдийн баг 1990-2021 оны хооронд ДЭМБ-ын мэргэжилтнүүд болон НҮБ-ын 204 гишүүн орны салбарын яамдаас цуглуулсан супер бактери буюу антибиотикт тэсвэртэй нянгийн тархалтын судалгаа явуулсны үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрсэн байна. Судалгаагаар супер нянгаар үүсгэгдсэн халдвараас үүдэлтэй нас баралт 2050 он гэхэд жилд 8.22 саяд хүрэх тооцоолол гарчээ. 2022 оны байдлаар нас баралтын түвшин 4.71 сая байжээ. Үүнтэй зэрэгцэн эдгэршгүй халдвараас үүдэн ирэх 25 жилд 39 сая хүн нас барах бол антибиотик тэсвэртэй нянгаар үүсгэгдсэн халдварын шууд эсвэл шууд бус шалтгаанаар 169 сая хүн амиа алдана гэсэн тооцоолол гарчээ. Ингэхдээ Өмнөд Азийн улс орнууд, тэр дундаа Энэтхэг, Пакистан, Бангладеш зэрэг орны хүн ам ийм халдварт ихээхэн өртөх гэнэ. Мөн ижил шалтгаантай нас баралт Зүүн өмнөд Ази, Зүүн Азид өндөр байна. Харин Номхон далайн орнууд болон Хойд Европ, Хойд Америкийн орнуудад нас баралтын түвшинд доогуур байх төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top