Японд махчин нян залуусын дунд тархаж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 19

Японд стрептококк бактерийн гаралтай хүнд хэлбэрийн халдвар тархаж байна. 2024 оны эхний хоёр сард стрептококкийн хам шинжийн 378 тохиолдол бүртгэгджээ.

“The Guardian” хэвлэлд мэдээлснээр, аминд аюултай А бүлгийн стрептококкийн хүнд хэлбэрийн халдвар хэрхэн үүссэн тухай шинжээчид тодорхой хэлж чадахгүй байна. Кавасакигийн анагаах ухааны их сургуулийн профессор Такаши Накано халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Гараа угаах, хувийн ариун цэврээ сахих, шархаа ариутгах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөжээ. Учир нь стрептококк бактери нь шарх болон салстаар дамжин халдварладаг байна.

Шинж тэмдгийг хэрхэн таних вэ? Стрептококкийн шокийн шинж тэмдэг нь

-Өндөр халуурах

-Бие зарайх

-Хоолой өвдөх

-Булчин шархирч өвдөх

-Дотор муухайрах

-Бөөлжих зэргээр илэрдэг байна.

Өндөр настнуудад ханиадтай ижил шинж тэмдэг илэрч, ангина, уушгины хатгалгаа, хоолой идээлэх, менингит болж хүндрэх аюултай. Илүү хүнд тохиолдолд цусны халдвар буюу сепсис болж, бөөр, элэг, уушги гэмтэх аюултай аж.

Стрептококк бактерийг махчин бактери гэдэг байна. Учир нь тус бактери эсийг үхүүлж, дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг огцом сааруулдаг байна. Хэдийгээр өндөр настнуудыг эмзэг бүлэгт хамруулдаг ч Японд 50 хүртэлх насны хүмүүсийн дунд эрчимтэй тархаж, 21 нас баралт бүртгэгдсэн тухай “Асахи Шинбүн” сонинд онцолжээ. Стрептококкийн халдвар агаар, дуслын замаар болон биеийн контакт үүсэхэд халдварладаг. Мөн шархаар дамждаг. Чихрийн шижинтэй хүмүүс эрсдэлийн бүлэгт багтдаг байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(210.155.78.68) 2024 оны 03 сарын 21

Yanaa\n

0  |  0
Иргэн(139.5.216.200) 2024 оны 06 сарын 24

Зовж өлсөж үзсэн ард түмэн шүү дээ ийм байхад өөрсдийгөө яаж өдий хүртэл дайчилж ирсэн байх уу гэтэл манай монголын ард түмэн зовж өлсөж үзлүү тэрэндээ ч тэр үү одоо тэр төлөөсөө бид ядуу тарчиг амьдраад байгаан бишүү айн та хэд юу гэж бодож байна магдаггүй зовж өлсөж үзээгүй зовлонг одоо ирээдүй 21 р зуундаа мах зусандаа оюун ухаандаа мэдрээд байгаан бишүү замын түгжрээ муудсан малын мах гээд болж бүтэхгүй сэдвүүд ар араасаа хөвөрсөөр энэ бүхэн зовж өлсөж үзээгүйн зовлонг одоо мэдрүүлээд байгаан бишүү алтан дээр суусан гуйлагчид гэж яасан үнэн үг вэ үнэхээр нээрээ яаядаа

1  |  0
Зочин(124.158.107.141) 2024 оны 03 сарын 21

Хятад ,япон хоёроос ёрын өвчингүүд дэлгэрэх юм .Хүн амыг цөөлөх санаатай баых.

3  |  0
Зочин(139.5.219.168) 2024 оны 03 сарын 21

Бас юу гараад ирэвээээээн

1  |  0
Зочин(103.161.242.188) 2024 оны 03 сарын 21

Махаа муутгахгүйн тулд Цогцос хадгалдаг хорт бодис шахсан махыг хоолны газрууд, хиамны үйлдвэрүүдэд нийлүүлснээр учир битүүлэг хорт нянгийн гаралтай өвчин дэгддэг гэжээ

7  |  1
Зангараг(66.181.177.165) 2024 оны 03 сарын 21

Аюултай нян бактрууд орчин үед ихсэх хандлагатай болсон нол шалтгаан нь махыг муудахаас хамгаалж нас барсан хүний цогцос муутгахгүйн тулд хэрэглэдэг бодис хэрэглэж нууцаар хиамны үйлдвэрүүд, нийтийн хоолны газруудад нийлүүлж байгаатай холбоотой гэжийнаа.

4  |  1
Irgen(66.181.184.34) 2024 оны 04 сарын 10

Havar uurshij bui uur bohir bakter tai agaart degdej bohir toos shoroo elbeg bgaa. Tiimd hun bur mask zuuj garaa togtmol sain ugaaj. Beelii umsuh heregtei bgaa shuu. Burhan mini bugd buynii uiltei bgaarai. Muu yum biy biyndee buu bodoj muu uil buu bodooroi. Biy biynee hairlaj buyn uildej yavtsgaah heregtei shuu.!!!!

6  |  1
Zocin(103.71.101.180) 2024 оны 04 сарын 10

Бурхан минь.Дэлхий эх минь амгалан байг

8  |  1
Зочин(103.212.116.165) 2024 оны 04 сарын 10

Бас ямар гайтай нян гараад ирэвээ. Бурхан өршөө

5  |  1
Donin(202.179.24.207) 2024 оны 04 сарын 10

Манайд байдаг хаврын ханиадыг найруулаад биччихлээ.

2  |  1
Top