ДЭМБ: Нэг тэрбум гаруй хүн холер тусаж болзошгүй

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 25

 

Нэг тэрбум гаруй хүн холер тусах эрсдэлтэй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сэрэмжлүүлжээ.

Энэ долоо хоногт гэхэд халдварт холер өвчин дэлхийн гурван оронд нэмж бүртгэгдсэн байна. Холер бүртгэгдсэн нийт орны тоо 20-ийг даваад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор, дэлхийн 43 орны нэг тэрбум гаруй хүн холер тусах эрсдэлд байна.

Өдгөө ДЭМБ-ын таван бүс нутгийн 22 улс оронд халдварт холерын тархалттай тэмцэж байна.

Top