XVIII зуунд Англид дэлгэрсэн цай уух мода олон зуун мянган хүний амийг аварсан болохыг Калифорнийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.
“Review of Economics and Statistics” хэвлэлд бичсэнээр, түүхэн эх сурвалжаас үзвэл Англид цай гарч ирснээр дизентери буюу цусан суулга халдварт өвчнөөс үүдэлтэй нас баралтыг мэдэгдэхүйц бууруулсан байна. Эрдэмтэд 400 орчим сүмд хадгалагдсан 1780-аад онуудад хамаарах мэдээлэл дээр тулгуурлан ийм дүгнэлт хийжээ. Ингэхдээ англичуудын эрүүл мэндэд цай нь бус харин цай чанахын тулд усаа буцалгадаг болсон нь эергээр нөлөөлсөн байна. Усыг буцалгаснаар халдварт өвчний гол үүсгэгч болох Шигелла бактери болон шимэгчдийг устдаг байна.
XVIII зууны сүүлээр Англид аж үйлдвэрийн хувьсгал ид өрнөж, хотуудын хүн ам эрс өссөнөөр ундны усны чанар муудаж, халдварт өвчин тархах эрсдэл нэмэгджээ. Урьд өмнө өндөр үнэтэй цайг зөвхөн баячууд хэрэглэдэг байсан бол XVIII зууны сүүлч гэхэд энгийн хэрэглээ болсон аж.
Сэтгэгдэл ( 0 )