“Queen Mary” аяллын хөлөг дээр 200 гаруй зорчигч гэдэсний халдвар авчээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 02

Их Британийн “Cunard Line” тансаг зэрэглэлийн аяллын “Queen Mary 2” хөлөг дээр гэдэсний халдварт өвчин дэгдэж, 230 гаруй зорчигч халдварлаад байна. Мөн хөлгийн багийн 17 гишүүн халдвар авчээ.

Тус аяллын хөлөг Их Британийн Саутхэммптон боомтоос гуравдугаар сарын 8-нд гарч, Нью Йорк, Каррибын тэнгис хүрч, энэ сарын 6-нд эргэн ирэх ёстой аж. Хөлөг дээр нийт 2538 зорчигч, багийн 1232 гишүүн байгаа гэнэ. Гэдэсний норовирусийн халдвар хөлөг аялалд гарснаас хойш 10 хоногийн дараа дэгджээ. Халдвар авсан аялагчдад гүйлгэх, бөөлжих шинж тэмдэг илэрч байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засаг(66.181.178.30) 2025 оны 04 сарын 03

Тэгээд арга хэмжээ авч эмчилдэггүй сонин л юм.

0  |  0
Close menu