“MV Hondius” хөлгийн зорчигчоос хантавирусийн илүү аюултай омог нь илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Хантавирусийн халдвар дэгдсэн “MV Hondius” аяллын хөлөг онгоцны зорчигчоос  хантавирусийн илүү аюултай омог нь илэрчээ. Эл төрөл нь хүнээс хүнд халдварлах чадвартай болохыг Швейцарын засгийн газрын цахим хуудсанд мэдээлжээ.

Женевийн их сургуулийн эмнэлгийн лабораторид хийсэн шинжилгээгээр тус хөлгийн зорчигч хантавирусээр халдварласан батлагдсан байна. Энэ нь Өмнөд Америкт байдаг Андес хувилбар болохыг тогтоосон байна. Европын хантавирусээс ялгаатай нь Андес хувилбар нь вирус нь халдвартай мэрэгчдийн ялгадсаар дамждаг төдийгүй хүнээс хүнд халдварлах чадвартай байдаг аж.

Agence France-Presse агентлагийн мэдээлснээр, “MV Hondius” хөлөг Кабо Верде улсын эргээс хөдөлж, Испанийн Канарын арлуудын зүг чиглэж байна. Гурван хоногийн дараа тус хөлөг Тенерифе арлын Гранадилла боомтод хүрэх ёстой.

Халдвар хамгааллын шаардлагатай арга хэмжээ авсны дараа тус хөлгөөс Их Британи, Герман, Нидерландын иргэд болох халдварын шинж тэмдэг бүхий гурван зорчигчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тэдний хоёрынх нь биеийн байдал хүнд байна.

Испанийн эрүүл мэндийн сайд Моника Гарсиагийн мэдээлснээр, “MV Hondius” хөлөг Занарын арлуудад ирэхэд гаднын зорчигчдыг эх оронд нь буцаахаар төлөвлөж байна. Хөлөг дээр зөвхөн халдвар аваагүй зорчигч, хөлгийн баг үлдээд байгаа аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, нийт намайн хүн хантавирусийн халдвар аваад байгаагаас гурав нь нас баржээ.

“MV Hondius” хөлөг дээрх хантивирусийн халдварын тархалт коронавирусийн цар тахлын эхлэлээс өөр гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.

Гурван долоо хоногийн өмнө ““MV Hondius” аяллын хөлөг Аргентинаас Канарын арлын чиглэлд гарч, хөлөгт халдвар гарсан мэдээллийн дараа Кабо Верде улсын усан хилийн бүсэд орсон байна. Тус хөлөг Өмнөд Атлантын далайн хэд хэдэн аралд очиж, зорчигчид зэрлэг ан амьтдыг үзэж сонирхжээ.

Хантавирус нь гол төлөв жижиг биетэй сүүн тэжээлтэнд халдварладаг ч хүнд халдварлах тохиолдог гардаг байна. Хүнд хэлбэрийн халдвар нь уушги гэмтэх, зүрхний дутагдал, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top