БНХАУ-д илэрсэн хантавирус КОВИД-19 коронавирустэй харьцуулбал аюул нь бага гэж Нью Йоркийн шинжлэх ухааны академийн гишүүн Анатолий Альштейн мэдэгджээ.
Хятадын Юньнань мужийн нэгэн оршин суугч ажилдаа явах замдаа автобусанд амьсгал хураажээ. Шинжилгээгээр тэрээр хантавирусээр халдварласан болох нь тогтоогдсон бөгөөд автобусанд байсан бусад 32 зорчигчийг шинжилгээнд хамруулсан байна.
Хантавирус КОВИД-19 вирусний дэгдээсэн шиг цар хүрээтэй халдварт өвчин үүсгэдэггүй гэж Альштейн онцлоод хүмүүс мэрэгч амьтдаас хантавирусээр халдварлах боломжтой гэжээ. Гэхдээ хантавирус хүнээс хүнд халдварладаггүй ч Аргентин, Чилид л тийм тохиолдол бүртгэгдэж байжээ. Зарим төрлийн сарьсан багваахайд хазуулахад хантавирусний халдвар авсан тохиолдол мөн гардаг байна. Дулаан, хуурай улиралд хүмүүс ойд зугаалах нь ихэсдэг тул халдвар авах тохиолдлууд мөн нэмэгддэг байна.
Хантавирусээр халдварлахад халуурах, цус алдах, бөөр гэмтэх зэрэг шинж тэмдэг илэрдэг аж.
Сэтгэгдэл ( 0 )