Дэлхийн эрүүл мэндийн байгууллага аяллын хөлөг онгоц дээр хантавирусийн халдвар дэгдсэнтэй холбогдуулан шуурхай арга хэмжээ авч байна гэж мэдэгджээ. Энэ хүрээнд холбогдох орнуудтай хамтран хөлөг онгоцны халдвар авсан зорчигчдод эмнэлгийн тусламж үзүүлэх, нүүлгэн шилжүүлэх, нийгмийн эрүүл мэндэд учрах эрсдэлийг үнэлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.
Аргентинаас Кабо Верде улсыг чиглэж явсан “MV Hondius” аяллын хөлөг онгоцонд хантавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн зорчигчдын биеийн байдал тогтвортой байна гэж Кабо Верде улсын эрүүл мэндийн яам мэдэгджээ. Аяллыг хөлөг тус улсын эрэг орчим зогсож байгаа юм.
Атлантын далайн арлын улсын эрх баригчид “MV Hondius” хөлөгт зорчигчдыг буулгах зөвшөөрөл олгоогүй байна.
Техникийн болон халдвар хамгааллын үнэлгээн дээр үндэслэн нийт 147 зорчиг болон багийн гишүүн бүхий хөлөг онгоц дээр хоёр хүний халдвар батлагдаж, таван хүнд хантавирусийн халдварын шинж тэмдэг илэрснийг тогтоосон бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байна гэж Кабо Вердегийн эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Өвчтөнүүдийг эмчийн үзлэгт хамруулж, шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Мөн шаардлагатай тохиолдолд агаараар нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
“MV Hondius” хөлөг онгоцонд хантавирусийн халдвар авсан гурван хүн нас барсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн билээ.
Өнгөрсөн ням гарагт ““MV Hondius” аяллын хөлөг Аргентинаас Канарын арлын чиглэлд гарч, хөлөгт халдвар гарсан мэдээллийн дараа Кабо Верде улсын усан хилийн бүсэд орсон байна. Тус хөлөг Өмнөд Атлантын далайн хэд хэдэн аралд очиж, зорчигчид зэрлэг ан амьтдыг үзэж сонирхжээ. Аяллыг зохион байгуулагч “Oceanwide Expeditions” компанийн мэдээлснээр, нас барсан нэг зорчигчийн цогцос хөлөг дээр байсаар байна.
Хантавирус нь гол төлөв жижиг биетэй сүүн тэжээлтэнд халдварладаг ч хүнд халдварлах тохиолдог гардаг байна. Хүнд хэлбэрийн халдвар нь уушги гэмтэх, зүрхний дутагдал, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна

Сэтгэгдэл ( 0 )