ЗӨСҮТ | Хантавирусийн эрсдэлийг илрүүлжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 17

Монгол Улсад Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ) болон БНХАУ-ын мэргэжилтнүүдийн хамтран хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа.

Судалгаагаар Төв болон Хэнтий аймгийн нутагт баригдсан үлийн цагаан оготноос авсан сорьцын 7.7 хувьд хантавирус илэрсэн байна. Энэ нь байгалийн голомтот халдвар тухайн бүс нутагт тодорхой хэмжээнд тархсан байж болзошгүйг харуулж байгаа аж.

Мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдын иргэдийн цусны ийлдсийн шинжилгээнд хантавирусийн эсрэгбие (IgG) илэрсэн нь өмнө нь халдвар авсан байж болзошгүй тохиолдлууд байгааг илтгэж байна.


Мэргэжилтнүүдийн зүгээс энэ нь халдварын эрсдэлийг илүү нарийвчлан судлах, тандалт, хяналтыг тогтмолжуулах шаардлагатайг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.182.107) 2026 оны 05 сарын 18

Монголд байдаг өвчнийг сүр бадруулж ингэж мөнгө идэх ямар нөхдүүд байнаа. Монголд өмнө гарч байсан шүү. Халдвар судлалаас асуугаарай.

0  |  0
No name (202.9.47.112) 2026 оны 05 сарын 18

Aldaatai bichsen bn. Deerees ni shuud medee vzhed Hosvt ees tiim owchin ilreegvi zvgeer ijil tostei . Mon baih magadlaltai l gej yrisan bnshd

0  |  1
Top