Тайваньд томуугийн дэгдэлт өндөр байна

Я.Болор | Zindaa.mn
17 цагийн өмнө

Тайваньд томуугийн дэгдэлт эрчимжиж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр оргил үедээ хүрнэ гэж арлын Өвнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд халдварын 127 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор, томуугийн хүндрэлийн улмаас зургаан хүн нас барж, 43 хүнд томуугийн хүнд хэлбэр оношлогджээ. Гахайн ханиад гэгддэг H1N1 томуугийн вирус хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэж байна.

Халдварын оргил үе Хятадын Цагаан сарын үеэр тохионо гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ үеэр долоо хоногт халдварын шинэ тохиолдол 150 мянга болж өснө гэж тус төв сэрэмжлүүлжээ.

Тайванийн эмч нар ард иргэддээ хандан, халдвараас сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, вакцин хийлгэхийг уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top